Уртын дуу сонсох нь малчид өргөн уудам тал нутагт зогсон, эх байгальд хандан өөрийн өнгөрөлт, ойлголт, ухаарлаа тоочин өгүүлж байгаа гэлтэй. Иймэрхүү урлагийн орчинг маш олон хөгжимчин, дуучин "Тэнгэрийн ая дуу болон сэтгэлийн ая дууны төгөлдөр сайхан нэгдэл" хэмээхэд, гоо зүй судлаачид харин "Хүн байгаль хоёрын өндөр хэмжээний, төгөлдөр чөлөөтэй нэгдэл" гэхэд илүүдэхгүй. Иймэрхүү сэтгэл орчин харилцан уусаж, хүн байгаль нэгдсэн өвөрмөц уран санаа болон ид шидэт хэмнэл нь хүн төрөлхтөн аж үйлдвэрийн цаг эринд орж, байгаль экологийн орчин ихээхэн эвдэгдсэн өнөөдөр, монгол үндэстний уртын дууны гоо таашаалын үнэ цэнэ улам илүү мэдрэгдэх боллоо. Уртын дуу урилгаар дуулна.